Сайн хутга эзнийхээ цаг завыг хэмнэдэг...

2023-06-27 07:55
Сайн хутга эзнийхээ цаг завыг хэмнэдэг...

Монголчууд хутга, мэсний өндөр соёл, өргөн хэрэглээтэй ард түмэн бөгөөд эрт дээр үеэс монгол эрчүүд хэт хутгаа биедээ авч явдаг уламжлалтай байв.

Харин энэ соёл Манжийн ноёрхлын үед бага зэрэг бүдгэрсэн ч орчин үед эргэн сэргэж байгаа аж. Өдгөө манай улсад хутга, мэс цуглуулдаг, хэрэглээ соёлыг өргөн дэлгэрүүлдэг 70 мянга гаруй сонирхогч байдаг аж. Яг энэхүү чухал цаг үед хутга, мэсний дэлхийн шилдэг брэндүүдийг албан ёсны эрхтэй оруулж ирдэг “Арамт” дэлгүүр хоёр дахь салбараа нээлээ.

Ирт бүхнийг Арамтаас…

Хутгыг ангийн, тулааны, аяллын зориулалттай гэж гурван төрөлд ерөнхийлөн хувааж үздэг. Тус дэлгүүрээс дээрх төрлүүдээс гадна гэр ахуйн хэрэгцээнд зориулсан хутгыг авах боломжтой ба Герман, АНУ, Итали, Япон, БНХАУ улсаас дэлхийн шилдэг 12 брэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирдэг.



Жишээлбэл, Германы “Boker”   хэмээх 340 жилийн түүхтэй, дэлхийн I, II дайны үед байлдааны зэвсэг үйлдвэрлэдэг байсан брэндийн хутгууд, Герман болон Японы гэр ахуйн хэрэглээний хамгийн дээд зэрэглэлийн гангаар хийдэг “Lionsteel”, “Kai” брэндийн хутгыг тус дэлгүүрээс авах боломжтой.


Чанартай хутга эрүүл мэндийн баталгаа…


Хутгыг хийхэд материал маш чухал байдаг. Учир нь зориулалтын бус материалаар хийсэн, зэвэрдэг, гадна бүрхүүл нь арилдаг хутгууд бидний эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлж байдаг. Иймд хутгыг хийхдээ хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орохгүй, гараар барихад эрүүл мэндэд хоргүй дээд зэргийн чанартай материалыг сонгож хийх ёстой.

Иймд хутга сонгохдоо маш нарийн судалгаа хийж, гарал үүсэл нь тодорхой (олон нийтийн сайшаалыг хүртсэн брэндийн), сайн чанарын материалаар хийсэн байдалд анхаарах ёстойг хутга цуглуулагч, сонирхогч С.Баттулга зөвлөсөн юм.

Мөн ямар хүнсний бүтээгдэхүүн байхаас хамааран өөр төрлийн хутга хэрэглэх ёстой аж. Тодруулбал, үхэр, гахай, тахианы мах тодорхой хэмжээний бактери агуулж байдаг тул зөвхөн нэг төрлийн хутгаар хэрчих ёстой. Мөн хүнсний ногоо, жимс зэргийг ч өөр төрлийн хутгаар хэрчих нь эрүүл мэндэд тустай байдаг аж.

Сайн хутга амьдралыг хөнгөвчилнө…


Хутганы хамгийн чухал үзүүлэлт ир хадгалах чадвар, гарт эвтэйхэн байдал юм. Эдгээр үзүүлэлт хэр сайн байхаас хамаарч хоол хийхэд зарцуулах хугацаа, энерги хамаарч байдаг.

“Арамт” дэлгүүрийн хутганууд нь ир даах чадвар сайн байхаас гадна эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, сайн чанарын материалыг ашиглаж хийдэг дэлхийн шилдэг брэндийн хутгуудыг танд хүргэдэг.

Сайн чанартай хутга нь нэг төрлийн эрүүл мэнддээ, гэр бүлдээ, өөртөө хийж буй урт хугацаанд үр ашгаа өгөх хөрөнгө оруулалт юм.


Дэлгүүрээр зочлох:

Салбар 1: Е-mart, Сансарын салбар, 3 давхар

Салбар 2: E-mart Хан-Уулын салбар, 3 давхар




Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл